Төсвийн тодотгол: Хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Дэлхийн улс орнууд эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилдөг. Манай улс өмнө нь уул уурхай савалгаанаас эдийн засгаа хамгаалах зорилгоор төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилж байсан бол энэ удаад дараах зорилгоор:

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх
Эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлэх
Төсвийн тогтвортой байдлыг хангах
Өрийн дарамтыг бууруулах

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, суурь тэнцлийг /урсгал зардал, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал/ ДНБ-ны +2 хувийн ашигтай гаргаж, үүгээр зээлээ төлнө. Өмнө нь өрийг хэрхэн төлөх талаар хуулийн зохицуулалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаагүй бол энэ удаагийн төсвийн тусгай шаардлагыг боловсронгуй болгох хүрээнд уг эрх зүйн зохицуулалт хийлээ. Энэ нь жилд ойролцоогоор 400-500 сая ам.доллартай тэнцэх дүн ба гадаад зээлийн үндсэн төлбөрийг бүрэн төлж, нэмээд гадаад бондуудаа буцаан худалдан авах нөхцөл бүрдэхээр байна. Ингэснээр Засгийн газрын өрийн үлдэгдэл тогтвортой буюу нэрлэсэн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 44-45 орчим хувьд байж, өрийн 60 хувийн хуулийн харьцааг хангахаар байна.

Өмнөх тусгай шаардлага нь нийт зарлагын өсөлтийг хязгаарласан байсан. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд урсгал зардал/цалин тэтгэвэр гэх мэт/ огцом нэмэгдэж, хөрөнгө оруулалтын зардлын орон зай хумигдаж эхэлсэн. Үүнээс болж цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон хэмжээний бүтээн байгуулалт/аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, зам/ хийх боломжгүй болж байна. Иймээс шинэ тусгай шаардлагаар урсгалд зардалдаа /ДНБ-ны 30 хувиас хэтрүүлэхгүй/ хязгаарлалт тавиж, хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зайг үүсгэж өгч байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлыг ДНБ-ны +2 хувийн ашигтай болгож, жил бүр өр төлбөрөө барагдуулахаар тусгасан.

Гадаадын зээл ашиглалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх

Сүүлийн жилүүдэд, төсвийн урсгал зардлын хэмжээ нэмэгдсэнээр, гадаад зээлийн ашиглалт буурч, төсвийн зарлагын өсөлтөд хязгаарлагдсанаар цаашид хөгжлийн төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь хүртэх боломж хумигдсан. Үүнээс болж газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт удаашралтай байгаа. Иймээс төсвийн тусгай шаардлагадаа хөгжлийн суурь болсон эрчим хүч, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлэх өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Төсвийн шинэ тусгай шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй байснаар Монгол улсын нийгэм эдийн засагт гарах сөрөг нөлөөлөл:
Хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно.
1.Хөгжлийн том төслүүд явахгүй л болно. Хөгжлийн төслүүдийг хийж байж эдийн засаг нүүрснээс хараат байдал буурна. Бусад том салбаруудаа дэмжинэ.
Жишээ нь:
Эрдэнэбүрэнгийн УЦС
Солонго 1,2 орон сууц барих төсөл
Шинэ төв цэвэрлэх байгууламж,
Улаанбаатар хотын ногоон орон сууц
Газрын тос боловсруулах үйлдвэр
10 аймгийн дулааны станц
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл
-Уул уурхайгаас бусад салбаруудын хөгжил хойшилно.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай байхгүй болно.
-Хамтарсан засгийн газар байгуулагдсны хэрэг гарахгүй
-Бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй
Нийслэлийн тулгамдсан асуудал болох /утаа түгжрэл/ шийдэж чадахгүй.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …