Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил энэ долоо хоногт эхэлнэ

Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил 2023 оны 7 дугаар сард эхэлсэн. Гэвч өнгөлгөөний тоосго унасан, явган замын замын хавтан эвдэрсэн нөхцөл байдалтай болоод удаж байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэх өгөх ёстой. Тиймээс тухайн компанид энэ талаарх шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан тухайн байршилд ажиллан, тохижилтын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн юм. Ажил хэвийн явахад буудал орчмын ТҮЦ-ийг нүүлгэх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас тайлбарласан. Дүүрэг орон нутгийн зүгээс түрээслэгч иргэдтэй зөвшилцөж, ажил хэвийн явах нөхцөлөөр хангаж ажиллахаар боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …