Цэцэрлэгийн насны хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

2024-2025 оны хичээлийн жилд  нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 142,150 хүүхэд байгаагаас цэцэрлэгт хамрагдах бүртгэлийн эхний шатанд 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь цахимаар хүсэлтээ илгээсэн байна.

Цэцэрлэгт хамрагдахад хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай байдаг. Улсын болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн даатгалтай эмнэлгүүдэд өгсөн цэцэрлэгийн насны хүүхдийн урьдчилан сэргийлэх цагаан хорхой болон шээсний шинжилгээний хариугаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гаас авах  боломжтой боллоо.

Эцэг эхчүүд та бүхэн “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтэрч “Эрүүл мэндийн үйлчилгээ” цэсээс “Цэцэрлэгийн шинжилгээ” гэсэн үйлчилгээг сонгон зааврын дагуу үргэлжлүүлснээр хүүхдийнхээ шинжилгээний хариуг авах юм.

Хэрвээ таны хүүхдийн шинжилгээний хариу системд бүртгэлгүй байвал шинжилгээ өгсөн Эрүүл мэндийн байгууллагатаа хандана уу.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …