Баянзүрх дүүргээс цагдаагийн албан хэрэгцээнд 10 машин, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа

Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нар гардуулан өглөө.

Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлж, санал хүсэлтийг нь сонссон юм.

Өнгөрсөн хугацаанд дүүрэг орон нутгийн зүгээс тусгай чиг үүргийн байгууллагуудаа дэмжиж ажиллаж буй. Үүний хүрээнд цагдаагийн хэлтсүүдийн байранд их засвар хийх ажлыг Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эхлүүлээд байгаа. Мөн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадна талын шороон замыг хучих ажлыг хүйтрэхээс өмнө хийхээр төлөвлөж байна.

Цаашид цагдаагийн албан хаагч нарын нийгмийн баталгааг хангах үүднээс дүүрэг орон нутгийн зүгээс хөтөлбөр гаран ажиллахаар зорьж буй талаар танилцууллаа хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж …