Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ.

Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 60 байршилд авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87 байршилд авто замыг шинэчилнэ. Үүнээс 27 байршил шинэчилж дууссан. Мөн 4 байршлын засвар, шинэчлэлтийн ажилд тендер зарлахаар хүлээж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар авто зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан 27 байршлын авто замын чанарт хяналт шалгалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Дотоод, аудитын газрын даргад үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …