Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг тогтоолгох хүсэлтийг прокурорын газарт хүргүүлнэ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар Капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсов.

Холбогдох мэдээллүүдийг сонссоны дараа Улсын Ерөнхий Прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр боллоо.

Мөн тус банкнуудтай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол банк, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг төлөөллүүдийг оролцуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хуралдуулах шийдвэрийг гаргалаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан. 2024 оны 08-р сарын 24-ний өдрийн байдлаар  36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, авлагын үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг байна.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлт оруулсан буруутай этгээдийг олж тогтоон  авлага барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргалаа.

 

Санал болгох мэдээ

Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний …