БЗД: Үүсмэл хогийн цэг үүсэж байгаа байршлуудад хяналтын камер суурилуулна

Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

 Энэ үеэр гэрэлтүүлэг, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотой хийгдсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан. Зам цэвэрлэгээ болон хог тээвэр сайжирч байгаа ч зарим зүйл дээр хангалтгүй байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан хэлж, хог тээврийн байгууллагуудад хэд хэдэн үүрэг өгсөн юм.

Үүнд:

– Хүн хүчээ нэмэгдүүлэх, машины эвдрэлийг шуурхай засварлах

– Хуваарь мөрдөлт болон менежментээ сайжруулах

– Хог хаягдлыг ангилах, тусад нь тээвэрлэх

Зам цэвэрлэгээний байгууллагуудад

– Сургууль, цэцэрлэгийн орчны замын цэвэрлэгээг анхаарах

– Машин техник хүн хүчийг нэмэгдүүлэх

– Давс, бодисын нөөцийн бүрдүүлэлт буюу өвөлжилтийн бэлэн байдлыг хангах

– Зам дагуух давс нөөцлөх савуудыг бэлдэж, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг үүрэг өглөө.

Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүрэгт тохижилт, бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн. Эдгээр ажлуудыг эзэнжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын менежментийг сайжруулах хүрээнд ухаалаг систем нэвтрүүлэх зэрэг ажил хийгдэнэ. Үүнээс гадна үүсмэл хогийн цэг үүсэж байгаа байршлуудад хяналтын камер суурилуулж, хяналт тавьж ажиллахаар боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль …