Д.Мөнх-Эрдэнийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ батламжийг хүлээн авлаа. Нийслэлийн Сонгуулийн Хорооноос Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон Д.Мөнх-Эрдэнэ, Чингэлтэй дүүрэгт дэвших Ц.Эрдэмбилэг нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын дарга П.Хадбаатар ажиллаж байгаа. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Хотын дарга Х.Нямбаатарын оюутны нэг ангийн найз гэж сонссон. Энэ хүн хотын даргыг дагаад улс төрийн алба хашдаг хүн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна. Өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос Ардчилсан намаас нэр дэвшиж буй Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг хоёрыг бүртгэхээс татгалзсан байна. Бид П.Хадбаатар гэдэг хүнтэй уулзахыг хүсэж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэл нь : Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4-р сарын 6-ны 361-р тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлаагаар нотлогдож байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол …