Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Өмнөговь аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад төрөлжсөн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан харьяа байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн баг 21 аймагт ажиллахаар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймагт үргэлжлүүлж байна.

Томилолтын баг эхний өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилчид удирдлагуудтай уулзалт хийж, зарим шаардлагатай шийдвэрүүдийг гаргасан бол өнөөдөр Өмнөд бүсийн сумдын багийн эмч нартай уулзалт хийж, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Уулзалтын үеэр багийн эмч нар орон нутагт нь ирж салбарынхаа асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлээд  хүний нөөц, нийгмийн асуудал, ажлын орчныг сайжруулах талаарх санал хүсэлтээ илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …