Цахим хөгжил, харилцаа холбооны яам орон нутгийн цахимжилтыг бодлогоор дэмжинэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн удирдлагуудад ЦХИХХЯ-наас сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ЦХИХХЯ-ны “Төрийн захиргааны удирдлагын газар”, “Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар”-аас:

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, стратеги

Кибер аюулгүй байдлын тогтолцоо, бодлогын хэрэгжилт

Нээлттэй өгөгдлийн талаарх хууль эрх зүйн орчин

Хяналт үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өгөв.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од сургалтын үеэр хэлсэн үгэндээ: ЦХИХХЯ урьд нь 6 чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллаж байсан бол Засгийн газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр 8 чиглэлтэй болж, яаманд “Инновацын бодлого зохицуулалтын газар” шинээр нэмэгдсэн.

Инновац, цахимын асуудал бол олон улсад төдийгүй бүх салбарт чухал байр суурьтай. ТЦҮЗГ-аас өгч буй үүрэг, чиглэл бүрийг яамнаас өгч буй чиглэл гэж ойлгон, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хариуцлагатай, хүнд сурталгүй хүргэхэд та бүгдийн үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг онцлон, яамны зүгээс бодлогын түвшинд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

Санал болгох мэдээ

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний …