ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.09.25/ болж байна.

Хуралдаанаар:

-“Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/

-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ирсэн гомдол, мэдээллийн талаар

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ажилласан талаар

-Улсын зээлжих зэрэглэлийн талаар болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаар зэрэг 27 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …