“И-Монгол академи” УТҮГ, Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цахим ур чадварын үндэсний аян”-ыг зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд ахмад настай иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, Монголыг ахмадын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулав. Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд:

Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ахмад настай иргэдэд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр сургалт, семинар, хурлыг хамтран зохион байгуулах;

Бэлтгэгдсэн сургагч багш нар хот, орон нутгийн ахмад настай иргэдэд тогтмол сургалт, арга хэмжээг зохион байгуулж, цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулах чиглэлд идэвх санаачилгатай хамтран ажиллах;

Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 30-аас доошгүй сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллах талаар тусгагдсан юм.

 

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …