“Ухаалаг засаг-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “И-Монгол академи” УТҮГ-ын сургалт, үйл ажиллагаа болон ахмад настны цахим ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар илтгэл танилцуулав.

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, 150 сургагч багш бэлтгэж байгаа бөгөөд сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, орон нутгийн 1000 ахмадад хүрч ажиллахаар төлөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Л.Бямбасүрэнг хамаатны шүүгч нь суллажээ” гэх мэдээлэлтэй холбоотойгоор БЗ, СБ, ЧД-ийн шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргалаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-ны өдөр баривчилж, …