АБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Манделлатай салах ёс хийх арга хэмжээнд олон улс орны төрийн тэргүүд оролцжээ. Энэ үеэр Барак Обаматай зэрэгцэн суусан Их Британийн Ерөнхий сайд Жэймс Камерон, Данийн Засгийн газрын тэргүүн Хелле Торнинг-Шмитт нар арга хэмжээний үеэр гар утсаараа зураг дарж “зүггүйтжээ”.
Оршуулгын ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Жэймс Камерон, Данийн Засгийн газрын тэргүүн Хелле Торнинг-Шмитт нарын гар утсанд зургаа авахуулж байгаа дүрс тухайн арга хэмжээг шууд дамжуулж байсан хэвлэл мэдээллийн хэрслээр дамжин дэлхий нийтэд цацагдсан байна. Үүний дараа Мишель Обамагийн зэмлэнгүй харц Данийн Ерөнхий сайд болон нөхөр Барак Обамагийн хөгжилтэй байдлыг арилгаж, байгаа орчинд нь буцаан “авч иржээ”.