Дуучин О.Энх-Эрдэнэ “The Knights Award” наадамд оролцоно

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” шоу, “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шилдэг оролцогч дуучин О.Энх-Эрдэнэ Монголоос анх удаагаа дэлхийн алдарт “The Knights Award” наадамд оролцохоор болжээ.

“The Knights Award” арга хэмжээ нь азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг дэлхийд нөлөө бүхий нэр алдартай арга хэмжээ юм.

Тус арга хэмжээ энэ сарын 14нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод болно. Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд энэхүү алдартай наадмын “The Outstanding Country Singer of the Year” номинацид нэр дэвшин сүүлийн шатанд шалгаран уригдаад байгаа юм.

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …