“ТЭНГЭРИЙН ХҮҮ” жүжгийг 2025 онд Унгар улсад тоглоно

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Унгар улсад зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцож, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны 4-р сард тоглох асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатартай ярилцаж, тохиролцов.

Ирэх онд  Монгол-Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохиож буй бөгөөд ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов.

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …