Дархлаажуулалтад хамрагдсанаар папиллома вирусийн халдвараас сэргийлэх боломжтой

Эрүүл мэндийн яамнаас хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалттай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө.

Хурлын үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй болсноо зарлаж байхад манай улс уг хавдраар Азидаа тэргүүлж байгааг онцлоод “Хүний папиллома вирусийн эсрэг вакцин умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар зэргээс хамгаалдаг.

Монгол Улсад 4212 хүн умайн хүзүүн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгдэж байна.

 Эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд олон эсэргүүцэлтэй тулгарсан ч даван туулж хуулиа батлуулан хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна. Вакциныг жил бүр хийснээр өвчлөлийн тоо, тархалт буурна. Үүнийг дагаад нас баралт буурах боломжтойг бусад улс орнуудын туршлагаас харж болно” гэлээ.

АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох “Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Папиллома вирус 200 гаруй хэв шинжтэй. Үүний 50 хувь нь бэлгийн замаар дамждаг. Эдгээр вирус нь ам залгиур, шулуун гэдэс, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид, эрдэмтэд тогтоочихсон. Энэ вирусийн халдварыг авлаа гэхэд шинж тэмдэг нь тэр дороо илэрдэггүй. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүний нэг элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, нөгөө нь папиллома вирусийн эсрэг вакцин. Вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд эрсдэлээс сэргийлэх боломжтой” хэмээн мэдээлэл өгөөд үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч байхыг иргэдэд уриаллаа.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн. 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байгаа.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд …