Цахилгааны төлбөрийн мэдээллээ мессежээр авах боломжтой боллоо

tooluur1Иргэд цахилгааны төл­бөрийн үлдэгдлээ шалгахын тулд хэрэглэгчдэд үйлч­лэх төвийг зорьдог цаг түүх болон үлдлээ. Өөрөөр хэл­бэл хэрэглэгч ца­хил­гааны төлбөрөө шал­гахыг хүсвэл үүрэн холбооны бүх оператороос 137004 ду­­гаарын  утсанд  хэрэг­лэгчийн­хээ  кодыг мессе­жээр илгээснээр төлбөрийн мэдээллээ авах боломжтой болжээ. “Улаанбаатар ца­хилгаан түгээх сүлжээ” компани иргэдийн цагийг хэмнэх, үйлчилгээгээ шуур­хай байл­гах зорилгоор ийм үйлчилгээг нээж байгаа бө­гөөд төлбөрийн үлдэгдлээ шалгахад мессежийн эн­гийн тарифаар авах аж. Мөн тус компани хэрэглэгч, хангагчийн харилцааг шуурхай зохицуулах зо­рил­гоор дуудлагын төв бай­гуулсан бөгөөд 70047004 утсаар хэрэглэгчид хол­бог­дон өөрийн хүссэн мэ­дээ­лэл, лавлагааг авч, санал гомдлоо ирүүлж болох юм байна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …