Монголын Залуу бизнес эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл Турк улсад бизнес аялал хийж байна

Монголын Залуу бизнес эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл Турк улсад бизнес аялал хийж байна.

Монголын Залуу бизнес эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, холбооны Турк улс дахь төлөөлөгч Н.Аянур нараар ахлуулсан 20 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй баг 7 шөнө 8 өдрийн бизнес аяллаа Турк улсад эхлүүллээ.

Аялангаа ажиллах аз жаргалын “Бизнес Иноваци” аялал хүрээгээ тэлсээр энэ удаад хүнс, текстилийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх зорилготой аж.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны аялалд багтсан эмэгтэйчүүд Турк улсын хүнсний үйлдвэрийн сайн жишээг судалж, танилцан хэрэгжүүлэх, түншлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм. Аяллын баг Туркийн Антальяа хотын аж үйлдвэрийн бүс буюу үндэсний томоохон үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судаллаа. Холбооны бизнес аялал үргэлжилсээр байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …