Хүүхдүүдийн санаачилсан “ШУДАРГА ЁС БОЛ МИНИЙ ГОЁО” уриатай “САЙН ИРГЭН” аяны нээлт Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн урлагийн танхимд болж, 140 гаруй ахлах ангийн сурагчид оролцов.
Тус аяны нээлтийн үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир хэлэхдээ “Хүүхдүүдийн санаачилсан “ШУДАРГА ЁС БОЛ МИНИЙ ГОЁО” уриатай “САЙН ИРГЭН” аяныг дэмжин хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Яг энэ цаг үетэй давхцаж хүүхдүүд өөрсдөө бэлтгэн гаргадаг “ӨНӨӨДРИЙН ХҮҮХДҮҮД” сониныг хэвлүүлэхэд манай байгууллага дэмжлэг үзүүлэн эхний дугаарыг уншигчийн гарт хүргэж байна. Цаашид энэ сонин хүүхдүүдийн шударга ёсны гэрч байх болно” гэлээ.
Өсвөр үе, хүүхдүүдэд шударга ёс, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү аяны дэмжигчээр
Авлигатай тэмцэх газар
Боловсролын яам,
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,
Боловсролын ерөнхий газар
ерөнхий зохион байгуулагчаар
Монголын сурагчдын холбоо ТББ ажиллаж байна.
“САЙН ИРГЭН” аяныг орон даяар зохион байгуулж, нийт 120 гаруй мянган дунд, ахлах ангийн сурагчдыг оролцуулахаар төлөвлөж байгаа юм.
Аяны хүрээнд
“Сайн иргэн” сургалтыг ЕБС-уудад зохион байгуулах.
Цахим орчинд эерэг мэдээлэл түгээх уриалгыг сурагчдын дунд өрнүүлэх /сургууль, хүүхдийн өөрөө удирдах байгууллага/
Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулах
Шударга ёсны агуулга бүхий “Миний баатарлаг түүх” зохион бичлэг, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, өдөрлөг зохион байгуулах, /ээж, аав, найз нөхдийнхөө баатарлаг үйлсийг олон нийтэд түгээх, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх / сурагчдаар баатарлаг үйлсийн талаар зохион бичлэг, видео хийлгэх бөгөөд тухайн видео, зохион бичлэгийг сургуулийн хүндэтгэлийн буланд байршуулах
Шударга ёсны агуулга бүхий видео бичлэгийг ЕБС-н хичээл эхлэхээс өмнө сурагчдад “Нэг минут нэг боловсрол” уриатайгаар үзүүлэх,
5-12 дугаар ангийн сурагчид “Шударга ёс бол миний гоёо” сэдэвтэй захиаг найзууд болон ээж, аав, гэр бүлийнхэн,багш нартаа зориулан бичих.
“Шударга ёс бол миний гоёо” шударга ёсны талаар reel болон зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах ба сурагчид найзуудаараа болон анги хамт олноороо оролцох боломжтой. Шилдэг бүтээлийг шалгаруулан олон нийтэд танилцуулна.