Хүүхдийн боловсрол, хөгжих боломж хот хөдөөд ялгаатай байна

Монгол Улсын Засгийн газар Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг орон нутагт ямар байна, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахад  үндэсний болон орон нутгийн түвшинд хэрхэн ажиллах талаар ярилцлаа.

Манай улсын нийт хүн амын 37.1 хувь нь хүүхдүүд байна. 2023 онд Статистикийн ерөнхий хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хийсэн өрхийн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломж хот хөдөөд ялгаатай хэвээр байна.

Хөдөө гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.

Мөн дархлаажуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ ч хот, хөдөөд ялгаатай. Төвийн бүс болон Улаанбаатар хотод дархлаажуулалт өндөр байхад Баян-Өлгий аймагт хүүхдийн дархлаажуулалт тааруу байгаа үзүүлэлт гарчээ.

Иймд тэгш бус байдлыг арилгах, хот, хөдөөгийн хүүхдэд ээлтэй болгох, хүүхэдтэй холбоотой төсөв төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн салбар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …