720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна.

Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, кабинетууд, соёлын танхим, заал, дугуйлангийн өрөө болон бусад өрөөнүүдийг төлөвлөн гүйцэтгэжээ.

Дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …