Хөдөлмөрийн зах зээл 426 мэргэжилтнээр хүч нэмлээ

 Өдгөө манай улсын хөдөлмөрийн зах зээлд гагнуурчин, оёдолчин, барилгачин, засал чимэглэлчин, мужаан гээд гарын ур дүй шаардсан мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сургуулиудын нэг нь Монгол Солонгосын техникийн коллеж юм.

Тус сургуулийн энэ хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо. МСТК-ийнхон мэргэжлийн боловсрол олгох сургалтын 13 мэргэжлээр 17 ангийн 426 мэргэжилтнийг төгсгөж, хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчнийг зузаатгаад байна.

Шинэ төгсөгчид Авто машины засварчин, гагнуурчин, арьс, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нар салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсрагч-засварчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, ноос, ноолуур боловсруулалтын технологийн ажилтан гэх мэт эрэлтэй тэргүүлэх мэргэжлүүдийг эзэмшжээ. Эдгээр 426 мэргэжилтний  50,8 хувь нь хөдөө орон нутгийн төгсөгчид  бөгөөд бүс нутагтаа эрэлтэй тэргүүлэх мэргэжлээр ажиллах боломж бүрдэж байна.

Мэргэжлийн боловсролын нэг давуу тал бол тэтгэлэг юм. 2,5 жил сураад төгсөхөд Засгийн газраас 5,000,000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаа нь төгсөгчид гарааны бизнес эрхлэх, тоног төхөөрөмж багаж худалдаж авч өөрөө өөртөө ажлын байр бий болгох, дараагийн шатанд дэвшин суралцахад том дэмжлэг болж мэргэжлийн боловсрол сонгон суралцах гол хөшүүрэг болдог ажээ.

 

Санал болгох мэдээ

Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай …