Говьсүмбэр аймгийн ОБГ, ХХААГ-т туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ \2025.01.09\ тус аймгийн  Онцгой Байдлын Газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр ОБЕГ-ын удирдлагууд Говьсүмбэр аймгийн Онцгой Байдлын Газар болон Хүнс, Хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай хоёр автомашин хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус аймгийн хэмжээнд гарах гамшиг, ослын дуудлагаар болон болзошгүй эрсдэлтэй нөхцөлд алслагдсан сум, орон нутагт хүрэлцэн очих, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна.

Говьсүмбэр аймгийн  Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 2024 онд 56 удаагийн  дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …