Нийтлэлч Б.Баабар цахим хөгжлийн түүчээ, гол түлхүүр нь болж буй бүх алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ

“И-Монгол академи” УТҮГ нь алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулдаг билээ. Тус ажлын хүрээнд өчигдөр /2025.01.29/ академийн алба хаагчидтай Монгол Улсын төрийн шагналт, XX зууны манлай нийтлэлч, улс төрч Б.Баабар чөлөөт уулзалтыг хийлээ.

Б.Баабар нь 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байгаа бөгөөд хэд хэдэн ном орчуулсны хамгийн алдартай нь 1996-2004 “XX зууны Монгол: Нүүдэл Суудал” нэрт бүтээл юм.

Уулзалтаар “Монгол Улсын хөгжил дэвшил” сэдвээр яриа өрнүүлэн, өөрийн амьдралын туршлагыг хуваалцахын сацуу ирээдүй хойч үеийнхэн, залуучуудын үзэл бодлыг чөлөөтэй сонсож тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар санал бодлоо солилцлоо.

Нийтлэлч Б.Баабар тус академийн алба хаагчдад ажлын өндөр амжилт хүсэж, Монгол Улсынхаа хөгжил дэвшил болж цахим хөгжлийн түүчээ, гол түлхүүр нь болж буй бүх алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …