“Үнэртэй усанд дурлагсдын (Өвөөгийн) клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

Фейсбүүк дахь “Үнэртэй Усанд Дурлагсдын (Өвөөгийн) клуб” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг билээ.

Тэгвэл энэ жилийн цус бэлэглэх аяныг хайрын баярын өдрийг тохиолдуулан хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Тэдний санаачилгыг “Beauty Success Mongolia” дэлгүүрийн хамт олон дэмжин энэ өдөр цусаа бэлэглэсэн доноруудад сүрчигний дээж бэлэглэх юм. Мөн “Үнэртэй Усанд Дурлагсдын (Өвөөгийн) клуб” группийн эрхлэгч М.Энхбаяр хувиасаа хосоороо хүрэлцэн ирж цусаа хандивласан эхний хосд сүрчиг бэлэглэхээр болжээ.

“Үнэртэй Усанд Дурлагсдын (Өвөөгийн) клуб” группийн эрхлэгч, М.Энхбаяр: Цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж эхлээд 10 жил болсон байна. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэний үүргээ биелүүлдэг сайн иргэд байхыг үлгэрлэдэг олон гишүүдтэй. Манай бүлгээс зохион байгуулдаг цусаа бэлэглэх аянд оролцсоор хүндэт донорын болзол хангасан маш олон гишүүд бий. Цусаа өгөх арга хэмжээг санаачлан хамтран зохион байгуулсаар ирсэн идэвхтэй гишүүддээ талархаж явдгаа хэлмээр байна.

Санал болгох мэдээ

Барилгын компаниуд: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордны барилга барьсан компаниудад НӨАТ оногдуулдаггүй байх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ард иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх …