“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг өдрийг хүртэл үргэлжилнэ

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаа нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хотын А бүсэд түрээсийн төлбөргүйгээр оролцох боломжтойгоороо онцлог юм.

Тодруулбал, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаагаар нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотоодын эргэлтэд оруулсан бөгөөд 230 мянга гаруй иргэд үйлчлүүлжээ.

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нь хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт үргэлжилнэ.

 

 

Санал болгох мэдээ

E-Mongolia Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг хангаж Дохион хэлмэрчтэй боллоо

Өдгөө дэлхий дахинаа зөвхөн 70 гаруй сая хүн дохионы хэлээр харилцаж байгаа бөгөөд Монгол Улсад …