“Vogue” сэтгүүл 2013 оны хамгийн сайхан бүсгүйчүүдийг жагсаалаа

imagesАлдарт “Vogue”  сэтгүүл 2013 оны хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг танилцуулаа. Энэ оны хамгийн сайхан бүсгүйгээр Их Британы гүнгийн ахайтан Кейт Миддилтон тэргүүлсэн бол түүний араас дуучин Селена Гомез, жүжигчин Мила Кунис болон Женнифер Анистон, Ким Кардашиан  нар удаалжээ.

Сэтгүүлийн редакцийн үзэж буйгаар гүнгийн ахайтны инээмсэглэл болон түүний  стилийг өндрөөр үнэлж энэ оны хамгийн дур булаам, сайхан бүсгүйгээр 100 хувийн саналтайгаар тодруулжээ. Дуучин Селена Гомез энэ жил өөрийн имижийг өөрчилж илүү эмэгтэйлэг сайхан харагддаг болсон гэв. 28 настай жүжигчин Мила Кунис Холливудын 1960-1970 оны үеийн оддын загвараар хувцасладаг хэмээн үнэлгээтэйгээр гуравдугаарт шалгарчээ.

Харин 40 гарсан ч өөрийн гоо сайхнаа хадгалсаар байгаа холливуудын сайхан бүсгүй Женнифер Анистон 2010 оны жагсаалтыг тэргүүлж байжээ. Реалити шоуны од Ким Кардашианг ямагт загвар нь хоцрогдохгүй зүүлт гоёл сонгодог мөн  түүний нүүрний будалт нь үргэлж төгс харагддаг гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …