Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох “Опен хаус” ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. “Опен хаус” ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …