Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд энэ сарын 17-ний өдөр буулаа. Үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …