“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна.

Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гурав дахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Галын аюулаас хүний амь аварсан Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа

“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ …