Дундговь аймаг “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд “Чадавхыг сайжруулах”, “Орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт багийн Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулав.
Энэхүү сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд хамтран явуулсан юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Н.Эрдэнэ-Очир, Цэргийн штабын дарга Ө.Баясгалан нар оролцлоо.
Энэ үеэр Засаг дарга С.Мөнхчулуун төрийн үйл ажиллагаанд багийн Засаг даргын үүрэг оролцоо чухал тул хариуцлагатай ажиллахыг онцлон хэлсэн юм.
Багийн Засаг дарга нарын сургалтад 64 багийн Засаг дарга, 4 нийгмийн ажилтан хамрагдав.