Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлулусан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

Сумын удирдлага, иргэдтэй уулзалт хийх үеэр хүчтэй шуурганы улмаас бэлчээргүй болсон тул өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг уламжилсан байна.

Хүсэлтийн дагуу улсын нөөцөөс тус суманд 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, газар дээр нь зохих шийдвэрийг гаргалаа.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …