“Anuxai’s fitness” шоуны цахим САНАЛ ХУРААЛТ өнөөдөр эхэлнэ

Эрүүл, чийрэг, галбирлаг бие бялдрыг дасгал сургуулилт, зөв хооллолтын дэглэмээр хэрхэн бүтээж болохыг оролцогчдын бодит бэлтгэл, өрсөлдөөнөөр үлгэрлэн харуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн оролцогчид өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хангах болно.

Нэвтрүүлгийн 11 дэх дугаар өнөөдөр 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд ялагчийг тодруулах цахим санал хураалт өнөөдөр оройн 21:00 цагаас эхэлж, 24 цагийн хугацаанд үргэлжилнэ.

Шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын зочноор инфльюнсер Ё.Мөнхдэмбэрэл уригдаж, ажил, амьдралынхаа завгүй хэмнэлийн хажуугаар хэрхэн цагийн менежмент хийж, бие бялдраа хөгжүүлж болох тухай сонирхолтой яриа өрнүүлж, хамт бэлтгэл хийжээ.

Шоу нэвтрүүлгийн цор ганц ялагчийг тодруулахад 4 хоног үлдээд байна. Сүүлийн шатны шалгаруулалтын үеэр оролцогчдын бие бялдрын өөрчлөлт дээр үндэслэн Бодибилдинг, фитнесийн Олон улсын хэмжээний, мэргэжлийн түвшний шүүгчид өөрсдийн дүгнэлт, оноог өгөх юм. Харин олон нийтийн зүгээс дэмжиж буй оролцогчдоо санал өгөх боломжийг цахим санал хураалтаар шийдвэрлэхээр болжээ.

 

Цахим санал хураалт зөвхөн ТВ8 телевизийн албан ёсны фейсбүүк хуудсаар 24 цагийн турш үргэлжилнэ гэдгийг нэвтрүүлгийн багаас мэдээллээ. Өнөөдөр оройн 21:00 цагаас оролцогчдын 45 хоногийн өөрчлөлтийг илтгэх гэрэл зураг нийтлэгдэх бөгөөд 24 цагийн хугацаанд хамгийн их лайк, шейр, сэтгэгдэл цуглуулж чадсан оролцогч цахим санал хураалтаар хамгийн өндөр оноог авах юм.

Шоу нэвтрүүлгийн ялагч тодрох хугацаа ойртсон эдгээр өдрүүдэд бүсгүйчүүдийн өрсөлдөөн ширүүсэж, биеийн галбир, өөрчлөлтийн үр дүн ч илүү тод харагдаж эхэлснийг шинэ дугаараас үзэх боломжтой. Түүнчлэн 45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Lexus HS250” маркийн авто машины эзэн болох болно.

 

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …