НЗДТГ-ын байранд төрийн албаны шалгалтын танхимыг байгуулж, иж бүрэн тохижууллаа

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд НЗДТГ-ын санаачилгаар төрийн албаны шалгалтын танхим байгууллаа. Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоос тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас томоохон ажлууд хэрэгжүүлж байгаагийн нэг нь төрийн албаны шалгалтын танхимыг санаачлан байгууллаа. Энэхүү шалгалтын танхим нь нийтдээ 100 гаруй компьютер, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Төрийн албаны шалгалтыг стандартын шаардлага хангасан танхимд авах боломж ийнхүү бүрдэж байгаа нь сайшаалтай. Маргаашаас эхлэн тус танхимд 2025 оны хоёрдугаар ээлжийн төрийн албаны шалгалт дөрвөн хоног үргэлжлэх зэргээр байнгын үйл ажиллагаатай байна. Мөн манай албан хаагчид тус танхимаар үйлчлүүлэх боломжтой” гэв.

Төрийн албаны танхим байгуулах хөрөнгийг нийслэлийн удирдлага болон НЗДТГ-аас шийдвэрлэсэн. Мөн өнөөдрийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ТАЗ-ийн дарга, гишүүд, Удирдлагын академийн захирал, Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн захирал, дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар болон бусад харьяа байгууллагын хүний нөөцийн ажилтнууд оролцлоо.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …