Хөлийн хуруунд эвэр ургавал яах вэ?

foot-1Хөлийн эрхий хурууны дээд талд байдаг товгор яс заримдаа өвдөөд байх юм.  Энэ нь яс ургах өвчин үү?

– Тодорхой газар үрж, дарснаас үрэвсэн, сорвижих, эвэрших шинж тэмдэг илэрдэг.Мөн хэтэрхий бариу, өндөр өсгийтэй гутал өмсөх нь хөл эвэрших үндэс болдог. Нөгөө талаар эрхий хурууны хавьд яс ургах подагра гэж өвчин байдаг. Энэ өвчний үед эрхий хуруу орчимд өөрчлөлт орж, овойж, бултайж гарч ирэн, өвдөлт өгдөг. Yүнийг шалгуулах ёстой. Подагра гэдэг өвчин ялангуяа монголчуудад их элбэг тохиолддог юм. Энэ нь мах, архи зэрэг өндөр уурагтай бүтээгдэхүүн их хэрэглэдэгтэй холбоотой. Уургийн задралаас болж цусан дахь шээсний хүчил ихэсдэг. Шээсний хүчил кристалл байдлаар үенд суудаг. Хамгийн суух дуртай үе нь хөлийн эрхий хуруу. Тэр нь сонгодог шинж тэмдэг болдог. Хөлийн эрхий хуруун дээр тодорхой овгор зүйл гарч ирвэл подагра эсэхийг оношлуулах хэрэгтэй. Yүний тулд шээсний хүчил тодорхойлуулах, мөн цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв  хуруу дарагдснаас үүдэлтэй эвэршилт бол хөлөө усанд угааж арьсаа зөөлрүүлсний дараа зориулалтын зүлгүүрээр  зөөлөн зүлгэх нь үр дүнтэй байдаг.

Зүрх судас, үе мөчний эмч, тэргүүлэх зэргийн эмч Б.БАТБОЛД

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …