“Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын нээлт ням гаригт болно

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хийгдэх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр буюу Ням гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдах гэж байна.

“Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 2025-2027 онуудад авто замын нийт 16 байршилд 12,2 км зам шинээр  барьж, 5 уулзварыг өргөтгөх, шинэчлэхээс гадна иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд гэр хорооллын айл өрхүүдийн янданг 3000-аар бууруулах, Мөрөн суманд 5200 гаруй модтой ойн зурвас байгуулах, Соёл амралтын хүрээлэнг бүрэн шинэчлэх зэрэг томоохон ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ.

 Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

ХӨВСГӨЛ АЙМАГТ 2025-2028 ОНУУДАД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

-Хөвсгөл аймгийн Мөрөн сум өвөлдөө агаарын бохирдол ихтэй аймгийн төвүүдийн нэгт багтдаг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2028 онд гэхэд гэр хорооллын айл өрхийн янданг 3000 –р бууруулахаар төлөвлөн  инженерийн баг ажиллаж эхэлжээ.

-Хөвсгөл аймгийн онцлог шинж, үндэстэн угсаатны бэлгэдлийг агуулсан Соёл амралтын шинэ хүрээлэнг Мөрөн суманд 2027 оны зургаадугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

– 2025-2028 онд Мөрөн сумын зүүн захаас Угталтын хаалга хүртэл 5 км-т 5200 гаруй модтой ойн зурвас байгуулна.



 

 

 

Санал болгох мэдээ

Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

 “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Блисс” компани Вьетнам улсын “Bestmix” корпорацтай хамтран “Барилгын материал ханган …