Сурагчдын II улирлын амралтын хуваарь гарлаа

imagesБоловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу хөдөө орон нутгийн болоод нийслэл хотын сурагчдын II улирлын амралт зөрүүтэй эхлэх юм байна. Тодруулбал,
Нийслэлийн сурагчдын II улирлын амралт:  
* I–V ангийн сурагчид 2013 оны аравхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног,
* VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 04- 26-ныг дуустал гурван долоо хоног,
* X-XII ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11- 26-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.

Хөдөө, орон нутгийн сурагчдын II улирлын амралт:
* I–V ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 9-нийг дуустал дөрвөн долоо хоног
*  VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 9-нийг дуустал хоёр долоо хоног
* X-XII ангийн сурагчид 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс 09-нийг дуустал нэг долоо хоног амарна.

index

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …