Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 08 дугаар сарын 04-нөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …