Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун энэ сарын 2-ны өдөр Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн ажилчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хугацааны хоцрогдолтой байгаа ААН-үүдийг техник хэрэгсэл, ажиллах хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.

 Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 55 аж ахуй нэгж, байгууллагын 2704 ажилтан албан хаагч, 1432 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ажиллаж байна.

Одоогийн байдлаар зураг төсөл судалгааны ажлын явц 92.8 хувь, доод бүтцийн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн ажил 54 хувь, дөрвөлжин хоолойн ажил 33.3 хувь, дам нуруут гүүрний ажил 41.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …