Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээллийг ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сүжигтийн амны эхэнд “Г……. трейд” ХХК нь харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, гэр барьсан байна.

Шалгалтаар тухайн компани нь хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөн учир газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг бүрэн арилгажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …