Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна. Үнэлгээгээр наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 61 хувьд гангүй буюу хэвийн, 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна.

Эх сурвалж:ЦУОШГ

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …