Нүүдэлчин”: “Nomadic Floraison” загварын шоу зохион байгуулагдлаа

Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн олон сонирхолтой арга хэмжээний нэг нь яахын аргагүй “Nomadic Floraison” загварын шоу байлаа.

Тус загварын шоугаар дамжуулан монгол үндэсний хувцас загвар, брэндийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан нь энэ юм. Энэ жилийн тухайд загвар өмсөгчид фестивальд оролцсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувцас загварын бүтээгдэхүүнийг их тайзнаа танилцуулснаараа онцлогтой.

 “Nomadic Floraison” загварын шоунд  нийт 65 авьяаслаг загвар өмсөгч оролцсон бөгөөд “Нүүдэлчин коллекц”, “Модерн коллекц” болон бусад загварыг үзэгчдэд танилцуулав. Мөн их тайзнаа “Mandukhai kids model” агентлагийн бяцхан загвар өмсөгчид монгол үндэсний хувцсаа үзэгч олонд танилцуулсан юм.

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …