“Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх сард ашиглалтад оруулна

СХД-ийн 24 дүгээр хороо, Баянхошуу хайрхны баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр “Дүүрэн Трейд” ХХК ажиллаж байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн бөгөөд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, “Open mic” зохион байгуулах мини театр болон авто зогсоолтой юм. Цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард ашиглалтад оруулна.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …