Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

 Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Шинэ цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай юм. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Грэйт майнинг” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах …