Бөмбөгөрийн гүүрэн гарц 12 сарын 30-нд ашиглалтад орно

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлыг хийгээд байна. Түүнчлэн тулгуур, дам нурууны угсралтыг  12 сарын 11-ний 22 цагаас 12-ны өглөөний 04 цагийн хооронд хийж гүйцэтгэсэн. Хайс, гэрэлтүүлэг, явган болон цахилгаан шатны угсралт, тэжээлийн цахилгаан холболтын ажлыг 2013 оны 12 сарын 30-нд бүрэн гүйцэтгэж дуусгах төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …