Мао Зедуны баримлыг 50 кг алтаар урлажээ

4Хятадын удирдагч асан Мао Зедуны мэндлэсний 120 жилинй ой энэ сарын 26-ны өдөр тохиох гэж буйтай холбогдуулан түүний алтан баримлыг урлажээ. Тодруулбал, БНХАУ-ын Шэньжин хотын үзэсгэлэн дээр 50 кг цэвэр алт, үнэт эрдэнийн чулуугаар урласан 20 сая ам.долларын үнэ бүхий Мао Зедуны  баримлыг олон нийтэд танилцуулсан байна.

Түүнийг буйдан дээр, зүүн хөлөө ачин, инээмсэглэн сууж буйгаар дүрслэсэн бөгөөл баримал 80 см өндөр аж. Агуу удирдагч асны баримлыг нийт 20 гаруй уран дархан, барималч хамтран найман сарын хугацаанд бүтээсэн гэнэ. Баримлыг Хунань мужийн Шаошань суурин дахь Маогийн музейд байрлуулах юм байна.

1 2 3  5 6

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …