Зөвлөх үйлчилгээ болон ажлын хэсгийн хараат бус гишүүний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна

Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу хамтран ажиллах гадаад болон дотоодын зөвлөх, хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зорилго бүхий дэлгэрэнгүй жагсаалтад орох саналаа ирүүлэхийг урьж байна.

Дараах чиглэлээр зөвлөх болон хараат бус гишүүнтэй хамтран ажиллана.

  • Хууль, эрх зүй
  • Санхүү, эдийн засаг
  • Байгаль орчин нийгмийн нөлөөлөл
  • Техник, технологийн инженерчлэл

Саналд:

  • Танилцуулга
  • Үйл ажиллагааны туршлага
  • Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар зэргийг хавсаргасан байна.

Саналаа “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албанд ирүүлнэ үү.

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөөний 302 тоот
  • Холбоо барих утас: 7011 0071 Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудыг цөөлөх ёстой

Б.Бат-Эрдэнэ: Төрийн өмчит компани хэсэг бүлэг нөхдүүдийн эрх ашиг сонирхлоо нийцүүлдэг, сонгуульд үйлчилдэг, санхүүг нь …