Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ.

Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа – Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 31- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны …