“Хар хорин, Нарантуул” орчмын замын түгжрэлийг удахгүй арилгана

indexАвто машин байтугай явган хүний түгжрэл үүсч байдаг нарантуул захын авто замын түгжрэл, бөглөрөл тун удахгүй багасах нь ээ. Тодруулбал, захуудын ойролцоох замын түгжрэл багасгах зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Нарантуул”, “Хархорин” захын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Гэрээнд заасны дагуу “Нарантуул” захын хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 ажилтныг хоёр ээлжээр ажиллуулах, хүнсний хуучин захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж, зогсоолын талбайг чөлөөлөх, захын хашаанаас Нарны зам руу гарах баруун урд хаалганы хойд талын төлбөртэй зогсоолыг чөлөөлж, түрээслэгчдийн автомашиныг зогсоолд байрлуулахгүй байх, эко орчин бүрдүүлсэн давхар зогсоол байгуулахаар болжээ. Харин “Хархорин” захын баруун хаалгаар тээврийн хэрэгслийг оруулж, зүүн хаалгаар гаргах байдлаар хөдөлгөөнийг зохион байгуулж, гүүрэн гарцын доторх зайг томсгож явган зорчигч чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах юм байна.

index

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …